Дорноговь аймаг, БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консулын газрын хамтын ажиллагааны хүрэээд 2016 оноос эхлэн АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар сургуульд суралцаж буй оюутнуудад сургалтын төлбөрийн тэтгэлэг олгож эхэлсэн.
Уламжлал ёсоор АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар сургуулийн Эм найруулагчийн 2 дугаар дамжааны 15 оюутанд нийт 20 сая төгрөгийн сургалтын төлбөрийн тэтгэлэгийг гардуулан өглөө.