Сонгино хайрхан дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Партизан чиглэлд сүү сэлтгэн нийлүүлэлтийн “Аюуш Хайрхан хоршоо” болон “Сүмбэрийн сүүн мөр хоршоо” энэ сарын 23-ны өдөр нээлтээ хийлээ.
Хоршоог сүү бэлтгэн нийлүүлэгч фермерүүд болон Монгол улсын ууган үйлдвэр “Сүү” ХК хамтран байгуулсан юм. “Аюуш Хайрхан ” хоршоо 2022 оны 04 сарын 14-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд одоогоор 27 орчим фермер нэгдэж өдрийн дундаж сүү бэлтгэлийн хэмжээ 2 тонн орчим байна.
Харин “Сүмбэрийн сүүн мөр хоршоо” 2022 оны 08 сарын 10-ны өдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд одоогийн байдлаар 20 гаруй фермер, бэлтэн нийлүүлэгчийг нэгтгэн хоногийн сүүний хэмжээ 1 тонн орчим байгаа бөгөөд цаашид хамтран ажиллах хүсэлтэй сүү бэлтгэн нийлүүлэгчдийн хүсэлтийг нээлттэй хүлээн авч байна. Боловсруулах үйлдвэрт сүү нийлүүлдэг бэлтгэн нийлүүлэгч фермерүүд хоршооны зохион байгуулалттайгаар үйл ажиллагааг эрхэлснээр санхүүгийн үр өгөөж нэмэгдэх, хөгжих, сүүний чанар сайжрах, цаашлаад орон нутгийн хөгжилд эергээр нөлөөлөх гэх зэрэг олон харилцан давуу тал, ач холбогдолтой юм.
Сүү бэлтгэн нийлүүлэлтийн системийг малчид, фермерүүд болоод боловсруулах үйлдвэрт илүү хялбар, үр ашигтай, дэвшилтэт хувилбарт шилжүүлэх зорилт биеллээ олж, хамтын хичээл зүтгэлийн үр дүнд дахин хоёр хоршоо байгуулагдлаа. Тус хоёр хоршооны нээлтийн үеэр СХД-ийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Чулуунбат оролцсон бөгөөд малчид фермерүүд бэлтгэн нийлүүлэгч нартай уулзан санал бодол солилцон бэлтгэн нийлүүлэгчдийн орлого нэмэгдэх, цаашлаад хамтын хөдөлмөрийн зохион байгуулалтад орж, нэгнээ дэмжин ажиллах гэх зэрэг олон сайн талтайг дурдан ярилцлаа.
Тус хоёр хоршооны нээлтийн үеэр СХД-ийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Чулуунбат оролцсон бөгөөд малчид фермерүүд бэлтгэн нийлүүлэгч нартай уулзан санал бодол солилцон бэлтгэн нийлүүлэгчдийн орлого нэмэгдэх, цаашлаад хамтын хөдөлмөрийн зохион байгуулалтад орж, нэгнээ дэмжин ажиллах гэх зэрэг олон сайн талтайг дурдан ярилцлаа.
Мөн сүү бэлтгэн нийлүүлэгчдийг хоршоожуулах төслийг дэмжин ажиллаж буй орон нутгийн засаг захиргаанд талархлаа илэрхийллээ.
“Сүү” ХК энэ онд нийтдээ 10 хоршоо байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
/эх сурвалж: СҮҮ ХУВЬЦААТ КОМПАНИ/
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27