Бага тойруугийн замын хөдөлгөөнийг хязгаарлаж эхэллээ

2023-07-06 66 0

Нийслэлийн нутаг дэвсгэрт орсон их хэмжээний борооны улмаас үүссэн үерийн аюул, гамшгийн нөхцөл байдалтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга захирамж гаргалаа. Захирамжаар холбогдох албан тушаалтнуудад дараах үүрэг даалгаврыг өгсөн юм. Тодруулбал,

  1. Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оролцож байгаа байгууллага, хуулийн этгээд, эмнэлэг, эмийн сан, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлтийн үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгжийн тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгслийг Бага тойруу доторх авто замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлах
  2. Долоодугаар сарын 8-ны өдрийн 00:00 цаг хүртэл нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллагууд болон Бага тойруу дотор үйл ажиллагаа явуулж байгаа бүх байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдын 20 хүртэлх хувийг ажлын байранд ажиллуулж, үйл ажиллагааг нь цахимаар зохион байгуулах хугацаанд авч хэрэгжүүлэх
  3. Мөн хугацаанд Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн хэмжээнд урлаг, спортын тэмцээн, уралдаан, нийтийг хамарсан жагсаал, цуглаан болон бусад олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг зогсоож, хязгаарлах
  4. Үерийн аюул, гамшгийн бүсэд байгаа иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах, үерийн хор уршгийг арилгах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор нүүлгэн шилжүүлэх
  5. Гудамж, зам, талбай, орон сууц, аж ахуйн нэгж, байгууллагын барилга байгууламж зэрэг халдвар тархах эрсдэлтэй орчныг халдваргүйжүүлэх
  6. Гамшгаас хамгаалах үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар олон нийтэд үнэн, зөв мэдээллийг шуурхай хүргэх зэргийг үүрэг болгов.

Түүнчлэн гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд гэрээс гарахгүй, хамгийн ойр үйлчилгээний байгууллагаар хөдөлгөөн багатай үед үйлчлүүлж, эрх бүхий албан тушаалтны тавьсан шаардлагыг биелүүлж байхыг нийт иргэд, олон нийтэд уриалж байна.


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ