
АХБ-ны санхүүжилтээр БШУЯ-ны хэрэгжүүлж буй “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах” төслийн хүрээнд нийслэлийн Сүхбаатар дүүргийн Багшийн хөгжлийн ордонд байрлах “Байгалийн ухааны олон зорилтот лаборатори”-ийг Монгол улсын боловсролын системийн шинжлэх ухааны жишиг лаборатори болгох зорилготой байгуулсан бөгөөд олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмж бүхий багшийн мэргэжил дээшлүүлэх цогц лаборатори юм.

Лаборатори нь байгалийн ухааны хичээлийн хэрэглэгдэхүүнийг ашиглан туршилт хийх цахим танхим, бодис хадгалах өрөөнөөс бүрдэнэ.
2024 оны 2 дугаар сарын 22-ны өдөр лабораторийг хүлээн авах комисс ажиллалаа.
Байгалийн ухааны олон зорилтот лабораторийн зураг төслийг “ТГТ” ХХК боловсруулж, засварын ажлыг “Хөлөг-Од” ХХК 4 сарын хугацаанд гүйцэтгэсэн.
ЭХ СУРВАЛЖ: БЕГ