Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн авто замын хөдөлгөөнийг хаалаа

2023-08-02 182 0

лсын чанартай авто замын А0303 дугаартай Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн зорчих хөдөлгөөнийг хаахаар болжээ.

Хүчтэй орсон үерийн улмаас Нарийны гүүрний  2 талын чулуун бэхэлгээ эвдэрсэн, хөвөө хучилтын ирмэгт тулж урссанаас болж авто замын зорчих хэсгийн хөрс нуралт үүссэн тул авто машин зорчих боломжгүйд хүрээд байна

Тус гүүрийн 2 талд 60 орчим авто машин боогдсон байсныг Аймгийн онцгой комисс, Цагдаагийн алба болон “Зам,тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ийн Инженер, техник хамтран аюулгүй нэвтрүүлээд байна.

Иймд үүсэх эрсдэлийг тооцон тус чиглэлийн хөдөлгөөнийг хаах болсныг  “Зам,тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ээс мэдэгдэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ