
Дорнод аймгийн ИТХ-ын дарга М.Энхтөр, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн болон холбогдох албаны төлөөллүүд БНХАУ-аас Замын-Үүдэд суух Ерөнхий консул Ли Яньжюнь тэргүүтэй төлөөллийг энэ сарын 14-ний өдөр хүлээн авч уулзаж, санал солилцлоо.
Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгийн зүгээс БНХАУ-аас Замын-Үүдэд суух Ерөнхий консул Ли Яньжюньд дараах саналуудыг тавилаа. Үүнд:

-Монгол Улсад гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг зэрэг буурсан, хаврын бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаатай холбогдуулан тээвэр ложистикийн сүлжээний хэвийн үйл ажиллагааг хангах шаардлагатай байгаа учир хилийн боомтуудын үйл ажиллагааг нээх.
-Хадлан тэжээл бэлтгэж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжиж экспортод гаргахад дэмжлэг үзүүлэх.

– Монгол Улсын хуулийг удаа дараа зөрчиж Дорнод аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй БНХАУ-ын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд анхаарлаа хандуулж, хуулийн хүрээнд шаардлагатай арга хэмжээг авч ажиллах.
Тодруулбал: байгаль орчны нөхөн сэргээлт, ил тод нээлттэй байдал, Монгол ажилчдын эрх ашиг, цалин, Петрочайна Дачин тамсаг ХХК-ийн хувьд Ашигт малтмал, газрын тосны газар, Дорнод аймаг хоорондын гуравласан гэрээ хэрэгжихгүй байгаад анхаарлаа хандуулж ажиллах шаардлагатай байгааг онцлон сануулав.
-Цаашид БНХАУ-аас Замын-Үүдэд суух Ерөнхий консулын газартай аймгийн ЗДТГ-ын хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэж, нийгэм, эдийн засаг, гадаад харилцааг өргөжүүлж ажиллах зэрэг саналуудыг илэрхийллээ.
/эх сурвалж: Дорнод аймгийн ЗДТГ/
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27