Гамшиг, онцгой байдал үүссэн нөхцөлд бүсийн төв шуурхай хариу арга хэмжээ авах, ослын үеийн удирдлагын системийг нэвтрүүлэх, гамшгийн үед олон улсад дагаж мөрддөг баримт бичгүүдийн талаар ойлголт өгөх, гамшигтай тэмцэх бэлэн байдлыг хангуулах, нэрвэгдэгсдэд анхны тусламж үзүүлэх үйл ажиллагаанд онцгой комиссын гишүүдийг сургаж, дадлагажуулах зорилгоор ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газар, Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын “Гамшигт тэсвэртэй орон нутаг төсөл”, МУ-ын Улаан загалмайн нийгэмлэг хамтран энэ сарын 08,09,10-ны өдрүүдэд “Бүсийн төвийн удирдах бүрэлдэхүүний гамшиг, Онцгой байдлын үеийн хариу арга хэмжээний сургалт”-ыг Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газарт зохион байгуулж байна.
Сургалтад Онцгой байдлын ерөнхий газрын Дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын “Гамшигт тэсвэртэй орон нутаг төсөл”-ийн зохицуулагч Г.Алзахгүй, аймгийн Онцгой комиссын дэд дарга, Засаг даргын орлогч Ч.Ганбат, аймгийн Онцгой комиссын дэд дарга, Бүсийн төв Онцгой байдлын газрын Дарга, хурандаа Г.Нармандах болон аймгийн Онцгой комиссын гишүүд хамрагдаж байгаа юм.
Сургалтыг онол аргазүй, олон улсын хүмүүнлэгийн стандарт, онцгой комиссын гишүүдийн хувийн бэлэн байдлыг хангуулах дадлага, гамшгийн үед үүрэг гүйцэтгэх хээрийн дадлага гэсэн чиглэлүүдээр зохион байгуулж байна.
/эх сурвалж:Дорнод аймгийн ЗДТГ/
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27