Засгийн газрын 2009 оны 193 дугаар тогтоолоор “Улсын тэргүүний сум” шалгаруулах болзлыг баталж, хоёр жил тутам бүс бүрээс нэг сум шалгаруулахаар тогтсон.
Дорнод аймгийн хувьд 2014 онд Дашбалбар сум, 2018 онд Хөлөнбуйр сум энэхүү хүндтэй шагналыг хүлээж авсан бол өнө эртний бахархам түүхтэй Халхын голоор овоглосон нутгийн ард түмэн ажил үйлсээ төрдөө үнэлүүлж, ийнхүү 2022 онд Улсдаа тэргүүлсэн 3 дахь сум болж байна.
Шагналыг өнөөдөр /2022.05.26/ Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Э.Бат-Идэр гардууллаа.
Шагнал гардуулах ёслолд УИХ-ын гишүүн Ц. Сэргэлэн, аймгийн Засаг даргын орлогч Ш. Ёл, аймгийн ЗДТГ-ын дарга П. Бат-Өлзий болон сумын удирдлагууд, нутгийн иргэд оролцлоо.
Бүс нутаг дахь зөвлөл тухайн бүсээсээ шилдэг сумаа шалгаруулж, Засгийн газарт санал болгодог. Шалгарч ирсэн сумдын үйл ажиллагаатай Засгийн газар танилцаж, ажлыг нь 20 орчим үзүүлэлтээр үнэлж, шалгаруулдаг байна.
Халхын голын дайны ялалтын түүхт 80 жилийн ойн босгон дээр Халхгол суманд “Шинэ сум” төсөл хэрэгжиж, их бүтээн байгуулалт цогцолсноор жилээс жилд тус сумыг зорих жуулчдын тоо нэмэгдэж, Дорнод аймгийн нийгэм, эдийн засагт оруулах хувь нэмэгдсэн, малын тоо толгой тогтвортой өссөн, газар тариалан, уул уурхай, жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжиж ажилласнаар иргэдийн хөдөлмөр эрхлэх боломж, ажлын байр нэмэгдсэн.
Нийгэм, эрүүл мэнд, боловсрол, соёл болон иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, амьдралын чанар дээшилсээр байна.
Халхгол сумын түүхээс товч дурдвал: Алтан ургийн их хаадыг төрүүлсэн Бөртэ хатны өлгий нутаг бол одоогийн Дорнод аймгийн Халхгол сум хэмээн түүхэн сурвалжид тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Халхголын хязгаар нутаг бол Монгол Улсын Тусгаар тогтнолтой салшгүй холбоотой, эцэг өвгөдийн минь бидэнд үлдээсэн эх орны үржил шимт үүц газар юм.
Энэ л газар нутагт эх нутаг, газар шороо, ард түмнээ харийн түрэмгийлэгчдээс хамгаалан, эх орон, төр засгийн итгэл, найдварыг хүлээж улс орныхоо тусгаар тогтнолыг хамгаалах өндөр хариуцлага, нэр төртэй үүргийг гүйцэтгэсэн ахмад дайчдынхаа гавьяат үйлсийг мартаж болохгүй.
Нутаг орноо хөгжүүлэх, иргэдээ ажил орлоготой байлгаж, амьдралын чанарыг дээшлүүлэх үйл хэрэгт нэгэн сэтгэлээр хамтран зүтгэсэн сумын төрийн байгууллагуудын үе үеийн удирдлага, албан хаагчид, ахмад үеийнхний ашдын ашид дурсагдах агуу их алдар гавьяа, түүхийн үнэнийг өнөөгийн залууст танин мэдүүлэх, үр хойчдоо үлдээх их ажлыг хэрэгжүүлсээр ирсэн Ялалт музейн хамт олон, нутгийн ажилсаг хөдөлмөрч зон олонд талархал дэвшүүлж байна.
/эх сурвалж: Дорнод аймгийн ЗДТГ/
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27