ЖДҮХС-ААС 8,5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙГ 69 ААНБ-ЫН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЭЭД БАЙНА

2023-08-02 55 0

Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам” болон ХХААХҮ-ийн Сайдын 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/37 дугаар тушаалаар батлагдсан хөнгөлөлттэй зээл олгох “Ерөнхий нөхцөл”-ийн дагуу 2023 оны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт олгогдож эхэллээ.

Төсөл сонгон шалгаруулах хороо, дэд хорооны шийдвэрээр Уланбаатар хотод 8,3 тэрбум төгрөгийн 42 төсөл, 19 аймагт /Хэнтий, Өмнөговь аймаг ороогүй/ 16,8 тэрбум төгрөгийн 159 төсөл дэмжигдсэн ба нийт 201 аж ахуйн нэгж байгууллагатай зээлийн болон барьцааны гэрээ байгуулахаас өнөөдрийн байдлаар 148 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулаад байна.

Гэрээ байгуулсан дээрх аж ахуйн нэгжүүдээс 8,5 тэрбум төгрөгийн 69 аж ахуйн нэгжийн зээлийн санхүүжилтийг холбогдох дансанд шилжүүлээд байна.

Жижиг, дунд үйлдвэрийн газраас “2023 оны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт”-ийг заасан хугацаанд олгохоор амралтын өдрүүдэд ч ажиллаж байна.

Төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүд нь зээлийн болон барьцааны гэрээ байгуулахад шаардлагатай материалыг дутуу ирүүлэх, байгуулсан гэрээг нотариатаар батлуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх зэрэгт цаг хугацаа их зарцуулж байгаа тул хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт олгох ажил удааширч байна.


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ