“Завхан аймаг-100 жил” сэдэвт маркийн анхны өдрийн нээлт боллоо.

2023-07-04 110 0

Завхан аймгийн  100 жилийн ойн хүрээнд түүхэнд үлдэх олон үйл явдлууд энэ өдрүүдэд давхцаж байгаа билээ.
Түүний нэг нь Монгол улсын шуудангийн үйлчилгээнд нэвтрүүлж буй 1126 дахь марк   Завхан аймгаар овоглогдон 2023 оны 7-р сарын 3-ны өдрөөс  худалдаанд гарч эхэллээ. Түүхэн ёслолын нээлтийг Улиастай хотод хийж, аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр , “Монгол шуудан ХК “-ийн  захирал Б.Анхбаатар нар оролцсон юм. Ёслолын үеэр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурснаар түүхт ойд зориулсан марк нь захидлын дугтуйд наагдах эрх албан ёсоор  үүсэж байгаа юм.
Энэхүү маркийн  үндсэн хэмжээ нь  30мм*30мм бөгөөд  20000 ширхэг хэвлэгджээ. Маркийн зураачаар зураач Г.Баттөр ажилласан байна. 
Завхан аймаг байгуулагдсаны 100 жилийн ойд зориулж бүтээсэн уг блок маркт Завхан аймгийн 100 жилийн ойн лого, төрийн тахилгат Отгонтэнгэр хайрхан уул, Жавхлант толгой, Даян хайрхан уул, Вансэмбэрүү цэцэг, Монголын улаан номонд орсон янгир, Мухартын гол, Сэнжит хад, Улаагчны хар нуур, нутгийн удирдлагын ордон, Хүннүгийн язгууртны булшнаас олдсон сангийн бойпор, ахуй байдлыг монгол зургийн аргаар зурж тусгасан зэргээрээ онцлогтой юм.
Маркийн эх загварыг аймгийн Орон нутгийг судлах музейд хадгалуулна.


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ