
Энэ жил улсын төсвийн 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Арвайхээр суманд Тэмүүлэл-Эрдэм сургуулийн 240, 2 дугаар сургуулийн 320, Сант сумын 240 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилга ашиглалтад орж, үйл ажиллагаагаа эхлүүллээ.
Одоогоор Бат-Өлзий сумын 440, Өлзийт сумын 240, Уянга сумын Жаргалант багт 120 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилгын өргөтгөл, Арвайхээр суманд 150, Бат-Өлзий суманд 150, Хужирт сумын 2 дугаар цэцэрлэгийн барилгын өргөтгөл баригдаж байна.
Ирэх онд Арвайхээр суманд 150, Хайрхандулаан суманд 50, Баянголд 50, Хархоринд 50 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн барилга, өргөтгөл барихаар нийт 3,6 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгуулаад байна.
Эх сурвалж: Өвөрхангай аймгийн ЗДТГ