Мэргэжлийн боловсролын байгууллагын үйлдвэрчний эвлэлийн төлөөлөлтэй уулзлаа. БШУ-ны салбарт эргэж ирээд удаагүй байгаа Мэргэжлийн боловсролын байгууллагын өнгөрсөн хугацаанд бий болгосон сайн туршлага, алдаа оноо бүхнийг зөв харж, зөв оношилж, зөв чиглүүлэх ёстой. МСҮТ, Политехник коллежийн удирдлагуудтай хоёр удаагийн уулзалт хийж тус салбарын бодит байдал, цаашдын хөгжлийн талаар ярилцсан. Мэргэжлийн боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нилээд чамбай боловсруулж байгаа. Гэхдээ мэргэжлийн боловсролын салбарт ажилладаг багш, ажилтнуудад цаашдын үйл ажиллагаа хэрхэн яаж явагдах вэ гэдэг дээр тодорхой мэдээлэлгүй, мэргэжлийн боловсролын салбарын чадварлаг багш нараа тогтвор суурьшилтай ажиллуулахад бодлогоор хэрхэн дэмжих ёстой вэ, мэргэжлийн боловсролын сургуулийн ерөнхий эрдмийн багш нарын ажлын онцлогийг тогтоож, бодлогоор яаж дэмжих ёстой вэ гэх мэтчилэн олон асуудлаар багш нартай уулзаж мэдээлэл авах зорилгоор энэ уулзалтыг зохион байгуулсан.
Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд 2025 он гэхэд 285 мянган ажлын байр шинээр нэмэгдэхээр судалгаа гарсан. Үүнийгээ дагаад мэргэжлийн боловсролын байгууллагын эрэлт хэрэгцээ улам нэмэгдэнэ. Одоо хэрэгжиж байгаа 2,5 жилийн боловсролыг хуулиар 3 жил болгож, 9 дүгээр ангиа төгсөөд мэргэжлийн боловсрол эзэмших эсвэл төрөлжсөн ахлах сургуульд суралцах боломжийг нь бүрдүүлнэ. Мөн энэ салбарын удирдлагын тогтолцоог мерит зарчимд тулгуурлаж томилдог болно.
Орон нутгийн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын 1-3 дугаар шатлалын үйлчилгээний ажилтнуудын цалин хөлс орон нутагт шилжиж, зохих нэмэгдлүүдээ авч чадахгүй байсныг төсвийн тодотголоор шийдвэрлэсэн. МСҮТ улсын төсөв батлагдснаас хойш яамны харьяанд шилжиж ирсэн тул бусад багш нарын адил цалинг нэмэх эрх зүйн боломж гараагүй гэдгээ хэлэх хэрэгтэй байх. Гэхдээ цаашид улсын төсвийн нөхцөл боломж, бусад боломжуудыг судалж цалин хөлсийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана. Төгсгөлд нь хэлэхэд мэргэжлийн боловсролын салбарт суралцаж байгаа хүүхдүүдээ мэдлэг, чадвар, төлөвшилд тулгуурласан сайн хөтөлбөртэй болгох, их дээд сургуульд элсэн суралцахад нь бүх талаар дэмжих, зарим хичээлийг дүйцүүлдэг болгох, амьдрал дээр туршилт хийгээд үзчихсэн, өөрөө гардаж бүтээл хийгээд үзчихсэн сурагчид илүү сайн инженерүүд, илүү чадварлаг оюутнууд, ажилтнууд болдог гэдгийг харуулах цаг болсон.
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27