НООЛУУРАН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ҮЗЭСГЭЛЭН БОЛЛО

2024-10-23 33 0

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөтөлбөр хэрэгжиж эхлээд байна. Хөтөлбөрийн зорилго нь олон улсын стандартад нийцсэн өрсөлдөх чадвартай, гарал үүсэл, чанарын баталгаатай, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлж, малын гаралтай түүхий эдийн үнэ цэнийг өсгөх юм.

Дархан-Уул аймагт зохион байгуулагдсан “Алтан намар-2024” ургацын баярыг тохиолдуулан “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Говь” ХХК, “Ханбогд” кашмер, “Эвсэг” кашмер зэрэг үндэсний компаниудын бүтээгдэхүүний үзэсгэлэн боллоо.

“Цагаан алт” үндэсний хөтөлбөр амжилттай хэрэгжсэнээр ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудын үйлдвэрлэл 1.5 их наядаас 2.3 их наяд, экспорт 1.37 их наядаас 2.4 их наяд, ажлын байр 10 мянгаас 13 мянга болж нэмэгдэх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ