Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц байдлыг шалгах Хянан шалгах түр хороо 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдаж, Хөгжлийн банкнаас олгосон зээлийн асуудлаар цуглуулсан нотлох баримтуудыг шинжлэн судлах хүрээнд Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг гурван үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөсөн.
Нэг дэх шатны сонсголыг Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн “шууд зээл”-ийн олголт, эргэн төлөлтийн байдал, зээл олгосон албан тушаалтан, зээлдэгчид болон хамаарал бүхий этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авах, зээлийн ашиглалт, зарцуулалтын төлөв байдалд гаргасан хянан шалгагч, шинжээч нарын дүгнэлт мэдээллийг сонсох” сэдвээр нийт 77 зээлтэй холбоотой асуудлаар 306 иргэн, хуулийн этгээдийг гэрчээр дуудан 2023 оны 01 дүгээр сарын 16-20-ны өдрүүдэд таван өдөр дараалан зохион байгуулсан.
Хоёр дахь шатны сонсголыг Хөгжлийн банкны эх үүсвэрээр улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй, хөрөнгө оруулалтын шинж чанартай төсөл, арга хэмжээнд олгосон зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн, Хөгжлийн банкны үйл ажиллагаанд эрх бүхий байгууллага, хөндлөнгийн хяналт шалгалтын болон олон улсын аудитын компаниудын дүгнэлт, зөвлөмж өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, үр дүнгийн байдал, холбогдох гэрчээс мэдүүлэг авах” сэдвээр нийт 355 зээлтэй холбоотой асуудлаар 59 иргэн, хуулийн этгээдийг гэрчээр дуудан 2023 оны 02 дугаар сарын 06-08-ны өдрүүдэд гурван өдөр дараалан зохион байгуулсан.
Гурав дахь шатны сонсгол өнөөдөр (2023.03.13) Төрийн ордонд эхэлж, таван өдөр үргэлжлэх бөгөөд энэ удаагийн сонсголд Хөгжлийн банкны эх үүсвэрээс арилжааны банкуудаар дамжуулан олгосон 2542 төсөл, хөтөлбөрийн 1,6 их наяд төгрөгийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн, Хөгжлийн банкны бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн удирдлага, зарцуулалт, ашиглалт, үр дүн” сэдвээр зохион байгуулахаар төлөвлөж нийт 240 гаруй иргэн, хуулийн этгээдийг гэрчээр дуудсан байна.
Өнөөдрийн сонсголоор АСЕМ вилла төсөл, АСЕМ зочид буудал, Мах хөтөлбөр 2016 он, Тайж группын зээлтэй холбоотой багц асуудлуудаар дуудагдсан 68 гэрчээс асуулт асууж, холбогдох нотлох баримтуудыг шинжлэн судлах ба Хянан шалгах түр хорооноос томилогдсон хянан шалгагч, шинжээч нарын дүгнэлтийг сонсоно.
Ташрамд дурдахад, Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах үүрэг бүхий Хянан шалгах түр хороо 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Улсын Их Хурлаас зургаан сарын хугацаатайгаар байгуулж, хугацааг нь нэг удаа сунгасан бөгөөд Хянан шалгах түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр томилогдон 12 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ.
ЭХ СУРВАЛЖ: ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРООНЫ АЖЛЫН АЛБА
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27