СПОРТ ТӨСЛИЙН 13 ТӨРЛИЙН СУРГАЛТАД ЗОРИУЛЖ СПОРТЫН 86 ТӨРЛИЙН 3870 ШИРХЭГ ХЭРЭГЛЭГДЭХҮҮНИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

2023-08-01 81 0

Хүүхдийг эрүүл чийрэг бие бялдар, гоо зүйн мэдрэмжтэй, зөв хүмүүжил төлөвшилтэй иргэн болгон хүмүүжүүлэх, авьяас чадварыг нээн хөгжүүлэх зорилгоор Спорт төслийн 13 төрлийн сургалтад зориулж спортын 86 төрлийн 3870 ширхэг тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүнийг нийлүүлж байна.

Ингэснээр сургалтын төвүүд дутагдалтай байдаг тоног төхөөрөмж, хичээлийн хэрэглэгдэхүүнээр хангагдаж, сургалтын чанарыг дээшлүүлэхэд ач холбогдолтой бөгөөд хүүхдийн сурах идэвхийг нэмэгдүүлж, практик дадлага хийх боломж бүрдүүлж байна.

“Спорт” төслийн үндэсний сур, ширээний теннис, сагс, гар бөмбөг, хөл бөмбөг, бадмитон, жюү жицү, жүдо, үндэсний бөх, хөнгөн атлетик, спортын хөгжөөн дэмжигч гэсэн 10 төрлийн 13 багц сургалтад нийт 1370 хүүхэд хамрагдаж, үүний 59 хувь нь бага ангийн хүүхэд, 41 хувь нь дунд ангийн хүүхэд байна.

Сургалтад 45 хувь нь эмэгтэй, 55 хувь нь эрэгтэй сурагчид хамрагджээ. Аймгийн төв болон Чойбалсан, Чулуунхороот, Булган суманд волейбол, хөнгөн атлетик, сагсан бөмбөг болон бүжгийн сургалтуудад хүүхдийн хамрагдалт 90-ээс дээш хувийн гүйцэтгэлтэй байна.


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ