
СӨБ-ын байгууллагад 5, 10, 15, 20 дахь жилдээ ажиллаж буй багш, 2, 7, 12 дахь жилдээ ажиллаж буй удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын танхимын сургалт Ховд, Баянхонгор, Завхан, Өмнөговь, Дорноговь, Булган, Хөвсгөл, Дархан-Уул, Сүхбаатар аймгуудад тус тус зохион байгуулагдаж байна.

Өнөөдөр танхимын сургалт эхэлж, 340 гаруй багш, удирдах ажилтан хамрагдаад байна. Сургалт 2 өдөр үргэлжилнэ.
Сургалтад хамрагдаж буй багш, удирдах ажилтнуудын ажилласан жил болон албан тушаалаар нь ангилахгүйгээр ижил агуулга, судлагдахуунаар, нэг танхим, нэг ангид суралцаж байгаагаараа онцлог байна.
Энэхүү сургалт нь батлагдсан хөтөлбөр, хуваарийн дагуу нийслэлд 2 өдрийн танхимын сургалт 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс зохион байгуулагдах бөгөөд 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс цахим сургалт эхэлнэ.