ТҮР ЗАМ ТАВИН, АЮУЛГҮЙ ХӨДӨЛГӨӨН НЭЭХ ХҮРТЭЛ ЗОРЧИХ ХӨДӨЛГӨӨН ХИЙХГҮЙ, ХҮЛЭЭХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА

2023-08-02 167 0

Хүчтэй орсон үерийн улмаас Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн Нарийны гүүрний 2 талын чулуун бэхэлгээ эвдэрч, хөвөө хучилтын ирмэгт тулж урссанаас болж авто замын зорчих хэсгийн хөрс нуралт үүссэн тул авто машин зорчих боломжгүйд хүрээд байгаа юм.

Баянхонгор аймгийн Онцгой байдлын байгууллага, Цагдаагийн алба хаагчид болон АЗЗА ажиллан суудлын авто машиныг аюулгүй байдлыг нь ханган нэвтрүүлж, том оврын автомашин, автобусны хөдөлгөөнийг түр хязгаарлаад байгаа бөгөөд үерийн байдал татрахаар гүүрийг засварлах болон, түр зам тавихаар Баянхонгор АЗЗА ажиллаж байна.

Говь-Алтай аймгийн 100 жилийн баяр наадам өнөөдөр дуусаж буйтай холбоотойгоор Улаанбаатарыг чиглэх хөдөлгөөн нэмэгдэх төлөвтэй байгаа тул иргэд, наадамчид, аялагч жуулчид та бүхэн түр зам тавин, аюулгүй хөдөлгөөн нээх хүртэл хүлээхийг зөвлөж байна.


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ