
Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн хүрээнд Төв аймгийн Мал эмнэлгийн газрын сургуулийн бэлэн байдал, үйл ажиллагаа, байр зүйн нөхцөл байдалтай Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны референт Б.Лхаасүрэн, Онцгой байдлын ерөнхий газрын хурандаа Ц.Лхагвасүрэн, Мал эмнэлгийн ерөнхий газрын ахлах мэргэжилтэн С.Мягмаржав, мэргэжилтэн Д.Баярсайхан нар танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллав.

Төв аймгийн Мал эмнэлгийн газрын зохион байгуулж буй гамшгаас хамгаалах команд штабын сургууль нь “Мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх нь” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд хээрийн дуурайлган үзүүлэх дадлага сургуулийн бэлтгэл ажлыг аймгийн онцгой байдлын газраас тусламж дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байна.