Улаанбаатар хотын орон сууцны үнэ 2023 оны 4 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар, өмнөх сараас 0.2 хувиар тус тус өсжээ.
Шинэ орон сууцны 1 м.кв талбайн дундаж үнэ – 3.53 сая төгрөг,
Хуучин орон сууцны 1 м.кв талбайн дундаж үнэ -3.34 сая төгрөг байна.
Шинэ орон сууцны үнэ 1 м.кв талбайн дундаж үнэ Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 3.84 сая төгрөг байгаа бол хуучин орон сууцны хувьд Чингэлтэй дүүрэгт хамгийн өндөр буюу 4.17 сая төгрөг байна.