ХЯРГАС НУУРЫН ХАР ТЭРМЭС ОРЧМООС БАЯР АМРАЛТЫН 7 ХОНОГИЙН ХУГАЦААНД 28 ТОНН ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭВ

2023-07-18 110 0

Аялал жуулчлалын улирал үргэлжилж, Увс аймгийг зорих аялагчдын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Энэ хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын албан 02 тоот албан даалгаврын дагуу Увс аймгийн БОАЖГ, Хан Хөхийн нурууны УТХГН-ийн хамгаалалтын захиргааны албан хаагчид, нутгийн иргэд хамтран бачр амралтын 7 хоногийн хугацаанд Хяргас нуурын БЦГ-ын Хар тэрмэс орчимд үүссэн 23 тонн хог цэвэрлэж хогийн цэгт хүргэсэн байна. Мөн хог шатаах эко зууханд 5 тонн хогийг шатааж устгалд оруулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ