
“Хөвсгөлд зочлох жил” нэрлэсэн жилийн хүрээнд Алаг-Эрдэнэ суманд “Сарлаг наадам 2023” эвент арга хэмжээг 07 дугаар сарын 20,21-ний өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна.
Уг арга хэмжээг угтаж өнөөдөр “Хөгжлийн гарц” нэртэй эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа. Эрдэм шинжилгээний хурлыг Хөвсгөл аймгийн ЗДТГ, Алаг-Эрдэнэ сумын ЗДТГ, Жинст Мөрөн ХХК-ийн хамтран зохион байгуулж 100 гаруй иргэд, малчид оролцлоо.

Тус хэлэлцүүлэгт аймгийн Засаг дарга асан, АИТХ-ын төлөөлөгч Ш. Идэрбаясгалан оролцлоо. Тэрээр хэлсэн үгэндээ: Эрдэм шинжилгээний хуралд оролцож байгаа малчид, эрдэм шинжилгээний илтгэл танилцуулж байгаа эрдэмтэд, зохион байгуулагчдад талархал илэрхийлээд “…Далайн төвшнөөс дээш ийм өндөрлөгт ургасан шим тэжээлтэй өвс ургамлаар хооллож байгаа малын мах, сүү чанартай байх дамжиггүй. Тэр дундаа Сарлаг үхрээс олон төрлийн ашиг шим гарах боломжтой. Мах сүүний чанараараа гайхагддаг гэдгийг хүн бүр мэднэ. Зөвхөн хөөврийг ашиглаад ямар олон төрлийн хувцас хэрэгсэл хийж борлуулж болдог гэдгийг “Жинст Мөрөн” ХХК таниулан түгээж байна. Энэ бол нэг жишээ. Цаашлаад бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх боломж өргөн байгаа. Тэднийг ашиглаж түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгож Монголдоо, цаашлаад дэлхийд танилцуулах нь чухал байна. Энэ дээр тал дээр малчидтайгаа хамтарч, хөдөлмөрөө хоршиж байж үр дүнд хүрэх юм хэмээн онцлов…”

Эрдэм шинжилгээний хуралд ШУТИС-ийн үйлдвэрийн биотехнологийн Шим тэжээлийн салбарын эрхлэгч, доктор, профессор Б.Майзул, Ц.Ганболд эрхлэгчтэй Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэнгийн Ноос ноолуур судлалын салбарын судлаачид, ХБНГУ-ын Макс планкийн Геоантропологийн хүрээлэнгийн судлаач, доктор Ж.Баярсайхан, эрдэм шинжилгээний ажилтан, сарлагийн хөөврийг дагнан судалж байгаа Г.Батчимэг, нарын эрдэмтэн судлаач, “Жинст Мөрөн” ХХК-ийн захирал Г.Амарболд, Аймгийн бэлчээр ашиглагчдын холбооны тэргүүн Г.Энхболд, Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга З.Ням-Очир, хөтөлбөрийг хэрэгжүүлэгч сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Даваа болон орон нутгийн бизнес эрхлэгчид, иргэдийн төлөөлөл оролцож, мэдээлэл солилцлоо
Мөн малчид аймаг, сумын удирдлага, эрдэмтэн судлаачид үйлдвэрлэгчтэйгээ хамтран сарлагийн ашиг шим, өрхийн орлогыг нэмэгдүүлэх боломж нөхцөл, арга ажиллагааны талаар нээлттэй санал бодлоо хуваалцлаа.

Эрдэм шинжилгээний хурлын зорилго нь Малын тоо толгойгоор аймагтаа тавд багтдаг Алаг-Эрдэнэ сумын нийт малын 10 хувь нь үхэр сүрэг. Үхэр сүргийн ихэнх нь сарлаг юм байна. Тиймээс ч зах зээлд үнэлгээгээрээ ноолуурын дараа ордог хөөврөөс эхлээд сарлагийн мах, цагаан идээний гарц, ашиг шимийг нэмэгдүүлэх, ингэхдээ шинжлэх ухаанд тулгуурлан үйлдвэрлэл эрхэлж, дэлхийн зах зээлд брэнд бүтээгдэхүүн гаргах зорилт тавьж, “Хөх сарлаг” хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байгаагаараа онцлог юм.
Маргааш “Сарлаг наадам-2023” эвент арга хэмжээ Алаг-Эрдэнэ суманд нээлтээ хийнэ.
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27