ЭКСПОРТЫН ЗАРИМ БҮЛЭГ АЧАА ТЭЭВРИЙН БОЛОН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНЭ ТАРИФЫГ ИНДЕКСЖҮҮЛЭН НЭМЭХ НЬ ЗҮЙТЭЙ

2022-10-19 176 0

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс ирүүлсэн зарим үнэ тарифыг нэмэх хүсэлтийг ШӨХТГ-ын хурлаар шийдвэрлэнэ. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс зарим ачаа тээврийн бүлэг болон зорчигч тээврийн үнэ, тарифыг индексжүүлэх хүсэлт ирүүлсэн. Тус нийгэмлэгээс зэс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, жонш, экспортын нүүрс гэсэн 4 ачаа тээврийн бүлэг болон 2017 оноос хойш өөрчлөлт хийгдээгүй зорчигч тээврийн үнэ тарифыг зохист түвшинд аваачин алдагдлыг бууруулах зорилгоор тус тус индексжүүлэх хүсэлт ирүүлсэн байна. Уг хүсэлтийн дагуу Өрсөлдөөний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т “бодит зардлыг нь харгалзан тухайн бараа бүтээгдэхүүнийг борлуулах үнийн өөрчлөлтийг хянан зөвшөөрөл олгох” гэж тус заасныг үндэслэн ШӨХТГ-аас ачаа тээвэрлэлтийн үнийн өөрчлөлтийн судалгааг хийж гүйцэтгэлээ.

Судалгааны дүнг ШӨХТГ-ын даргын зөвлөлийн өнөөдрийн хурлаар хэлэлцэж, ирэх газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр тогтлоо. Ингэхдээ нийгэм, эдийн засагт шууд нөлөөлөхгүй, иргэдийн амьжиргааны түвшинд хүндрэл учруулахгүй байх зорилгоор экспортын зарим бүлэг ачаа тээврийн болон зорчигч тээврийн үнэ тарифыг индексжүүлэн нэмэх нь зүйтэй гэж үзлээ.


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ