ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ЭДИЙН ЗАСГИЙН ХУВЬД ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2022-01-24 509 0

Хууль зүй, дотоод хэргийн яам, Азийн хөгжлийн банк хамтран Ядуурлыг бууруулах Японы сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй төслийн хүрээнд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим болон “Эдүкэйтэд Энтерпрайз” ХХК-ийн хамтарсан зөвлөх үйлчилгээний баг 2021 оны 12 дугаар сарын 03-наас 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Сонгино хайрхан, Налайх дүүрэг, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс аймгуудад Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх I шатны сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Сургалтад төслийн зорилтод орон нутгийн 100 гаруй эмэгтэйчүүд хамрагдан, гэр бүлийн харилцаа, гэр бүл дэх зөрчил, түүнээс сэргийлэх, гэрээ, татвар, нийгмийн даатгал, гарааны бизнесийн төсөл хэрхэн бичих, хувь хүний санхүү болон өөртөө туслах бүлгийг хэрхэн байгуулах сэдвээр сургалт зохион байгуулж, зөвлөх багийн сургагч багш нар зөвлөгөө өгч ажиллав.

Төслийн II шатны сургалт удахгүй зохион байгуулагдах бөгөөд сургалтад хамрагдсан эмэгтэйчүүд олж авсан мэдлэгт тулгуурлан өрхийн эдийн засгийг дэмжих бичил төсөл боловсруулах ба шалгарсан нийт 50 төсөлд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ