
Монгол Улсын Засгийн газраас төрийн өмчит хувьцаат компаниудын менежментийг сайжруулах, сайн засаглалыг бэхжүүлэх, ил тод байдлыг бий болгох ажлын хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК-ий 88 ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалтыг зарласан.
Төрийн албаны зөвлөл “Эрдэнэс Монгол” ХХК-аас зарласан 88 ажлын байрны сонгон шалгаруулалтын бүртгэлийг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn хуудсанд тусгайлан цэс байрлуулан 2023 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 09:00 цагаас 1 дүгээр сарын 16-ны өдрийн 18:00 цаг хүртэл явуулсан.
Нийт 88 ажлын байранд давхардсан тоогоор 3544 иргэн материал ирүүлснээс тухайн ажлын байранд тавигдсан шаардлагыг хангасан 2704 иргэн тест-сорилын шалгалтад оролцох эрхтэй болсон.
Уралдаант шалгаруулалтын тест-сорилын шалгалт 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 8:30 минутад ахлах менежерийн албан тушаалын шалгалтаар эхэллээ. Ахлах менежерийн сонгон шалгаруулалтад 234 иргэнээс 161 иргэн оролцов.
Тест-сорилын шалгалт 2023 оны 1 дүгээр сарын 26-27-ны өдрүүдэд 5 ээлжээр танхимаар зохион байгуулагдах бөгөөд ажлын байр тус бүрд тестийн шалгалтаас хамгийн өндөр оноо авсан 5 хүртэлх иргэнээс ярилцлагын шалгалт авах юм.
Тест-сорилын шалгалтад нийт 70 хүртэл оноо авах бөгөөд ахлах менежерийн шалгалтад оролцогчдоос хамгийн өндөр оноо буюу 61 оноог нэг иргэн авсан байна.
/эх сурвалж: Төрийн албаны зөвлөл/
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27