Алба хаагчидтай санал солилцож, үйл ажиллагаатай танилцлаа

2026-05-04 4 0

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Дорноговь аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж, байгууллагын үйл ажиллагаа, техник тоног төхөөрөмжтэй танилцлаа.

Тэрээр аймаг, орон нутгийн хөгжил нь бүсчилсэн хөгжлийн бодлого, түүний хэрэгжилтийн үр дүнтэй шууд хамааралтай. Гэхдээ дан ганц аймаг хооронд, сум хоорондын хөгжил гэх биш хоёр хөрш оронтой эдийн засгийн хамтын ажиллагаагаа бүсчилсэн хөгжлийн бодлогоор эрчимжүүлэх нь чухал гэдгийг онцолсон юм.

Дорноговь аймгийн Онцгой байдлын газраас сумдад гал унтраах нэгж, аймгийн төвд гал унтраах анги нэмж байгуулах шаардлагатай байгааг танилцууллаа.

Мөн тэрээр Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дээр ажиллаж байгаатай холбогдуулан салбарт тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх боломжийн талаар алба хаагчидтай санал солилцлоо. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ