Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Беларусь Улсын Шинжлэх ухаан, технологийн улсын хороо хоорондын хамтын ажиллагааны хүрээнд байгуулсан “Шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллах Монгол-Беларусийн хамтарсан комиссын протокол”-ийн дагуу 2024 оноос эхлэн хэрэгжүүлэх хамтарсан төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Төсөл хэрэгжих хугацаа 2 жил байх бөгөөд дараах чиглэлүүдээр төслийн саналыг хүлээн авна. Үүнд:
-Ургамал, газар тариалан;
– Эрчимжсэн мал аж ахуй;
-Хөдөө аж ахуйн болон ойн аж ахуйн техник, тоног төхөөрөмж.
– Ойн нөхөн сэргээлт, үржүүлэг
-Хөдөө аж ахуй
Төслийн санхүүжилтийн хэмжээ:
-Төслийн Монгол талын санхүүжилтийн хэмжээ нийт 80 сая төгрөг хүртэл
Төслийн мэдүүлэг хүлээн авах хугацаа:
-Өгөгдсөн маягтын дагуу боловсруулсан төслийн саналыг Монголын талд 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 17:00 цаг хүртэл Шинжлэх ухаан, технологийн сангийн төслийн мэдээллийн сангаар дамжуулан цахим хэлбэрээр /Project.stf.gov.mn/ хүлээн авна.
-Беларусийн талд төслийн саналыг Бүгд Найрамдах Беларусь Улсын Шинжлэх ухаан, технологийн улсын хороонд мөн хугацаанд Беларусийн хамтрагч тал мэдүүлнэ.
Хугацаандаа мэдүүлээгүй болон төслийн материалын иж бүрдлийн шаардлага хангаагүй төслийн саналыг сонгон шалгаруулалтад оруулахгүй болно.

