“ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШИЙН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ҮР ДҮНД СУУРИЛСАН ЗӨВЛӨМЖ”-ИЙГ ТАНИЛЦУУЛАХ ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2024-03-30 609 34

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны “Журам шинэчлэн батлах тухай” А/430 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Хүүхдийн цэцэрлэгийн багшийн ажлыг үнэлэх, дүгнэх журам”-ын хэрэгжилтийг хангах хүрээнд 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 04 дүгээр сарын 21-ний өдрүүдэд “Сургуулийн өмнөх боловсролын сургалтын байгууллага, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ” зохион байгуулагдсан.

Энэхүү гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнд хийсэн дүн шинжилгээнд үндэслэн “Цэцэрлэгийн багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнд суурилсан зөвлөмж”-ийг боловсруулан багш нарт хүргэхээр ажиллаж байна.

Тус зөвлөмжийг сургалт, үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэхэд арга зүйн дэмжлэг үзүүлэх цахим сургалтыг 2024 оны 03 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд зохион байгуулсан ба 9612 удирдах ажилтан, багш нар хамрагдлаа.

Цахим сургалтаар:

Цэцэрлэгийн багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээний үндэслэл, зохион байгуулалт

Цэцэрлэгийн багшийн гүйцэтгэлийн үнэлгээний ерөнхий үр дүн

Нийгэмшихүй, бие бялдар, танин мэдэхүйн хөгжлийн үр дүн

Хүүхэд бүрийн хөгжлийн онцлог, ялгаатай хэрэгцээнд нийцсэн тэгш хамруулах арга зүй

Багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжил

Хүүхдийн хөгжил, хүүхэд хамгаалал

Цэцэрлэг ба олон нийтийн үйл ажиллагааны оролцоо

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж буй багшид дэмжлэг үзүүлэх арга зүй гэсэн агуулга тус бүрд боловсруулсан зөвлөмжийг танилцуулав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ