
Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн Ерөнхий боловсролын 35 сургууль бий. Харин шинээр 10 сургуулийн барилга болон өргөтгөл баригдаж байна.

Зарим сургуулийн барилгын ажил санхүүжилтгүйн улмаас ажил нь гацсан асуудлыг шат шатны байгууллагуудтай хамтарч шийдвэрлэх үүднээс өнөөдөр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон СХД-ээс сонгогдсон УИХ-ын гишүүд, дүүргийн удирдлагуудын хамт шинээр баригдаж буй сургуулиуд дээр ажиллав.
Энэ хүрээнд 20 дугаар хороо, цэргийн хотхонд баригдаж буй 480 хүүхдийн сургууль, 32 дугаар хороо, эмээлтийн 600 хүүхдийн сургуулийн барилгын ажил санхүүжилтгүйн улмаас зогсоод байсныг шийдвэрлэж, энэ он дуусахаас өмнө ашиглалтад оруулахаар боллоо.
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27